Д.Сумъяабазар, Н.Учрал, П.Анужин нарыг халз мэтгэлцээнд дуудлаа

Ардчилсан намаас 2020 оны УИХ-ын сонгуулийн 28-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчид тус тойрогт МАН-аас нэр дэвшиж буй нэр дэвшигчдийг халз мэтгэлцээнд урьж буй талаараа мэдээллээ.


Энэ талаар АН-ын нарийн бичгийн дарга, 28-р тойрогт нэр дэвшигч О.Магнай “Сурталчилгааны найм дахь өдөр эхэлж байна. Өнгөрсөн хугацаанд бид тойргийнхоо олон иргэдтэй уулзлаа. Иргэдийн ярьж буй болон эрх баригчдын ярьж буй зүйлс их өөр байна. Тиймээс МАН-аас 28-р тойрогт нэр дэвшиж буй нарыг халз мэтгэлцээнд урьж байна. Ингэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэтгэлцэхийг урьтал болгохгүй. Нөгөөдөр буюу зургадугаар сарын 10-ны лхагва гарагт Хархорин зах дээр 12:00 цагаас ирэхийг урьж байна. Иргэдийн нүдэн дээр эрх баригчдын амьдрал сайхан болсон гэж үнэн ярьж буй эсэх дээр мэтгэлцэхийг урьж байна.

28-р тойрогт МАН-аас нэр дэвшиж буй сайд, УИХ-ын гишүүд урилгыг хүлээн авна гэдэгт итгэж байна. Сонгууль гэдэг иргэдэд сонголт нь тодорхой байх ёстой. Гол намуудын нэр дэвшигчид нэг ширээний ард суугаад асуудлыг бодитой ярина гэдэг иргэдийн сонголтод бодитой хувь нэмрээ оруулж байна гэж ойлгож байна" гэв.  


Тус тойрогт АН-аас нэр дэвшиж буй П.Цэцэгмаа "Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш давхардсан тоогоор 5-6 мянган иргэдтэйгээ уулзлаа. Нийт 11 хорооны иргэдтэй уулзсан уулзалтаас харахад цар тахалтай энэ үед сонгуулийн сурталчилгаа тэгш гараанаас хийхэд өөр байдал харагдаж байна. Мөн энэ богино хугацаанд иргэд, сонгогчдод мэдээллээ харьцуулж өгөх нь зөв юм байна гэж үзсэн учраас ирэх дөрвөн жилд бодлогооор өрсөлдөх намууд нэг ширээний ард сууж, ярилцах нь нэг зэрэг, үнэн бодит мэдээлэл хүргэхэд тустай гэж үзсэн" гэлээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ