Өсөлтийг өрх бүрд хүргэх АН-ын зорилтыг дэмжинэ
УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч С.Жавхлан, О.Цогтгэрэл, Д.Цэндсүрэн нар “Монгол өрх-Хөгжлийн бодлого” мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалтаа Увс аймгийн Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Хяргас, Өлгий, Өмнөговь, Ховд сумдад хийж, иргэд сонгогчидтой уулзаж, санал хүсэлтийг нь сонсч ярилцлаа.
Өрх бүрд өсөлтийг авчрах зорилготой нэр дэвшигчид нэг хэсэг нь ялж, хэсэг бүлэг нь хождог биш сул талаа нөхөн харилцан ойлголцож, нийтээрээ өсөдөг тогтолцоог бий болгохыг уриалж байна.
Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн гол зорилго нь иргэн бүр орлоготой, өрх бүр өсөлттэй байх. Тиймээс ч орон нутагтаа ажиллаж, амьдарч байгаа малчид, иргэд эдийн засгийн өсөлтийг бодитоор хүргэж, нийтээрээ өсдөг тогтолцоог бий болгоно гэж уулзалтын үеэр онцолсон юм.
Хэдийгээр эрх баригчид эдийн засаг өссөн гэж ярьж байгаа ч жирийн өрхийн амьдралд энэ өсөлт нь мэдрэгдэхгүй байгааг иргэд хэлж байна. Мал аж ахуйгаас хүртэх ашиг орлогоо нэмэгдүүлэх, түүхий эдээ аймаг, орон нутагтаа эцсийн бүтээгдэхүүн болгох боломжийг малчид хүсч байна. Тиймээс ч өсөлтийг өрх бүрд бодитоор хүргэх АН-ын зорилтыг дэмжинэ гэдгээ алс баруун хязгаар нутгийн иргэд хэлж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ