Н.Номтойбаярын сонгуулийн сурталчилгааг албан ёсоор эхлүүлэв
УИХ-ын 2020 оны сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Нямтайширын НОМТОЙБАЯРЫН сонгуулийн сурталчилгааг өчигдөр буюу энэ сарын 7-нд албан ёсоор нээлээ. Сонгуулийн компанит ажлыг улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөн хоригдож буй хүүгээ төлөөлж Н. НОМТОЙБАЯРЫН аав Бямбаагийн Нямтайшир болон нэр дэвшигч НОМТОЙБАЯРЫН штабын залуучуудын хамт эхлүүллээ хэмээн ээж Б.Хулан бичжээ.
Энэ талаар Н.Номтойбаярын ээж Б.Хулан “ШҮҮХЭЭР ЭЦЭСЛЭН ШИЙДЭГДЭЭГҮЙ, ХУУЛЬ БУСААР ХОРИГДСОН Ч ҮНЭН ЯЛЖ, ХҮҮ МИНЬ БИДЭНДЭЭ ИРЭХ ӨДӨР ОЙРХОН БАЙНА. ЭХ ХҮНИЙ ХУВЬД ҮХТЭЛ ҮР ХАРАМ гэгчээр хичнээн хэцүү өдрүүдийг өнгөрөөж буй ч МОНГОЛ ТӨРИЙН СОНГУУЛИЙГ ХҮНДЭТГЭН, ХҮҮГ МИНЬ ДЭМЖИЖ БУЙ ОЛОН МЯНГАН СОНГОГЧИЙГ ХҮНДЛЭН СОНГУУЛИЙН АЖЛЫГ НЬ ЭХЛҮҮЛЖ БАЙГАА БҮХ ХҮНД ЧИН СЭТГЭЛИЙН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!” хэмээн фэйсбүүк хуудаснаа бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ