Молдавын их хурлын гишүүнээс коронавирус илрэв
Тус улсын парламентийн эмэгтэй гишүүдийн нэг Арина Спэтаругаас коронавирусийн халдвар илэрчээ. Энэ тухай эрхэм гишүүн өөрөө мэдэгдсэн аж.
"Нэр төр ба үнэн" намаас их хуралд сонгогдсон тэрээр цар тахлаар халдварласан гурав дахь гишүүн юм. Түүнээс өмнө Ардчилсан намаас сонгогдсон Евгений Никиорчук, социалист Владимир Миздренко хоёроос коронавирусийн халдвар илрээд байв. Ийнхүү бусдаас нь "COVID-19"-ийн шинжилгээ авах хүртэл тэднийг тусгаарлажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ