Хятадын эрх баригчид иргэддээ зүгээр мөнгө өгч байна

Бээжин хотын эрх баригчид шоппинг хийх, зоогийн газарт хооллох, спортоор хичээллэх, боловсрол олж авах юм уу аялахад ашиглаж болох 12.2 тэрбум юанийн (1,7 тэрбум ам. доллар) ваучерыг оршин суугчдад өгч байна. Жижиглэнгийн худалдаа буурсны дараа хэрэглээг дэмжихийн тулд ингэж байгаа юм гэж Блумберг агентлаг бичжээ.


Бээжинд эхний дөрвөн сард худалдан авалт 20.4 хувиар буурч, нийт орны хэмжээнд энэ үзүүлэлт 16.2 хувь болсон байна. Блумберг агентлагийн бичсэнээр Хятадын 50 орчим хот, түүний дотор Ухань, Ханжоу, Нанкин, Шэньжэнь хот 6 тэрбум юанийн ваучер тараажээ.


Ваучерыг зургаадугаар сарын 6-нд тарааж эхэлсэн бөгөөд үүнийг интернэтээр юм уу ердийн дэлгүүрээс худалдан авалт хийхэд ашиглаж болох аж.



Англичууд үүнээс өмнө шар айрагны ваучер худалдан авахыг санал болгосон байдаг. Шар айрганд дуртай хүмүүс цар тахлаас болж хаагдсан газруудыг дахин нээгдэхэд ваучерийг 0,5 литрийн шар айрагаар сольж болох гэнэ. Ийм арга хэмжээ нь эдийн засгийн хямралыг давж гарахад компаниудад туслах юм. 




Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ