Дундговь аймгийн иргэд “Чинээлэг малчин” хөтөлбөрийг нутагтаа хэрэгжүүлэхийг хүслээ
УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Наранхүү, “Чинээлэг малчин” хөтөлбөрийн санаачлагч Л.Одсэр нар Дундговь аймгийн Баянжаргалан, Өндөршил сумдын иргэдтэй уулзлаа. Тус сумдын малчид өнөөг хүртэл отор нүүдэл хийсээр яваа бөгөөд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй уул уурхайн компаниудын үйл ажиллагаанаас болж бэлчээр сүйдэж, малаа бэлчээх газаргүй болж байгаа иргэд хэлж байна.
Тиймээс ч дундардаг биш ургадаг, өсдөг баялаг болох ХАА, мал сүрэг бидний ирээдүй учраас Ардчилсан намаас нэр дэвшигчдээ дэмжихээ иргэд хэлж байв.
Дундговь аймгийн Баянжаргалан сумын залуус “Чинээлэг малчин” хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэхийг хүсч байгаагаа ч уулзалтын үеэр хэлж байсан юм. “Чинээлэг малчин” хөтөлбөр орон даяар хэрэгжсэнээр зөвхөн малчдын амжиргааг сайжруулаад зогсохгүй бэлчээр, хот руу чиглэсэн их нүүдэл, ажилгүйдэл, ядуурал гээд нийгэмд тулгамдсан олон асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой.
Өндөршил сумын хувьд ч ялгаагүй уул уурхайн компаниудын үйл ажиллагаанаас болж газар, нутаг нь сүйдэж, байгаль экологийн тэнцвэрт байдал алдагджээ. Тиймээс өсөлтийг өрх бүрд хүргэх Ардчилсан намын зорилтыг дэмжинэ гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ