Эмч коронавирусийн халдвар авах санаандгүй шалтгааныг нэрлэжээ
Москвагийн №71 эмнэлгийн ерөнхий эмч, мөн телевизийн хөтлөгч гэдгээрээ олны танил болсон доктор Александр Мясников коронавирусийн халдвар авч болох нэг санаандгүй шалтгаан байгааг онцлон дурдаад, энэ нь стресс юм гэж хэлжээ.
Тэр телевизийн “Россия 1” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо, “Хүн айж сандрахаараа халдвар авч, хүндээр өвчилдөг гэдгийг эмч хүний хувьд би та бүхэнд хэлэх байна” гэж тайлбарлаад, айдас нь дархлаа муутгадгийг тэмдэглэжээ. Түүний хэлснээр, айсан амьтан айдас стресст ороогүй бусдыгаа бодвол, илүүтэй өвчилдөгийг лабораторийн хархан дээр хийсэн туршилт харуулсан байна.
Вирусийн хэрхэхийг урьчилан хэлэх аргагүй бөгөөд хачирхалтай байдлаас нь үүдээд илэрч болох коронавирусийн шинэ “шинж тэмдэг” байгааг Мясников өмнө нь анхааруулж байсан юм. Бараг эв эрүүл хүмүүс COVID-19-ийг тараадаг учир, өвчин маш их халдвартай юм тэр хэлжээ. Ингэхдээ агаар-дуслын замаар (ханиалгах, найтаах зэрэг) халдварладаг бөгөөд харин вирусийн тархах мөчлөг гурван сар орчим үргэлжилдэг байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ