Вашингтонд хамгийн тайван жагсаал болжээ


Вашингтонд тайван жагсаал болжээ. Энэ жагсаал сүүлийн өдрүүдийн хамгийн олон хүн хамарсан, хамгийн тайван жагсаал болсон байна.  Ойролцоогоор 10 мянган хүн оролцсон энэ арга хэмжээ өргөн олны зугаалгаар өндөрлөжээ.

Ингэхдээ гудамж талбайд хэв журам сахиулагчид хамгийн цөөхөн байсныг хэвлэлд дурдаж байна.  Цагаан ордноос хэдэн хорооллын цаана машины хөдөлгөөнийг хаажээ. Тийнхүү явган зорчигчид чөлөөтэй явж байсан байна.

Жагсаалд оролцогчид “Жорж Флойдын талаар шударга байя”, “Хар арьстнуудын амь нас үнэ цэнтэй”, “Шударга ёс  байхгүй бол –  тайван амгалан байхгүй” гэсэн уриа лоозон бүхий зурагт хуудсууд барьсан байжээ. Олон хүн  Миннеаполис хотод цагдаагийн гарт амь үрэгдсэн 46 настай хар арьст Жорж Флойдын зураг бүхий  цамц өмссөн байжээ.  Чухамхүү энэ хэрэг яьвдлын улмаас орон даяар эсэргүүцлийн арга хэмжээ, эмх замбараагүй явдал болсон юм.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ