“Чинээлэг малчин” хөтөлбөр орон даяар хэрэгжсэнээр өсөлтийг өрх бүрт хүргэнэ

УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Наранхүү, “Чинээлэг малчин” хөтөлбөрийн санаачлагч Л.Одсэр нар Говьсүмбэр аймагт Сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ.


Чинээлэг малчин хөтөлбөрийг Говьсүмбэрчүүд хамтдаа, хамгийн анхны туршилтаар амжилттай хэрэгжүүлсэн. Харин цаашид  тус хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж, төрийн бодлогод багтаахын тулд Ардчилсан намын нэр дэвшигчдээ багаар нь дэмжихээ Говьсүмбэрчүүд илэрхийллээ.


Говьсүмбэр аймгийг тээвэр ложистикийн болон хүнд үйлдвэрлэлийн төв болгох зорилт Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан. Үүнийг ажил хэрэг болгоход говь нутгийн хоёр нэр дэвшигч мөр зэрэгцэн зүтгэхээ уулзалтын үеэр илэрхийлж байлаа.


Өрх бүрт өсөлтийг хүргэхийг зорьж буй нэр дэвшигч Л.Одсэр нь Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд хэлсэндээ хүрдэг, амласнаа заавал биелүүлдэг, хөдөлмөрч нэгэн болохыг нутгийн зон олон хэлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ