Трамп Герман дахь цэргийн тоог цөөрүүлэхийг тушаажээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Германд байгаа америкийн цэргийн тоог цөөрүүлэхийг тушаасан байна. Ройтерс агентлаг ингэж мэдээлжээ.


Тус агентлагийн бичсэнээр, одоо Германы нутагт америкийн 34,5 мянган цэргийн албан хаагч байнга байрладаг.  Ийнхүү төрийн тэргүүн  тэдний тоог 9,5 мянгаар хорогдуулахыг тушаажээ.


Үүнээс гадна, Трамп ХБНГУ-д нэг удаа очдог Америкийн цэргийн албан хаагчдын тоог  25 мянга хүртэл болгож цөөрүүлэх захирамж өгсөн байна. Одоо ийм цэргийн тоо 52 мянгад хүрдэг аж.


ХБНГУ-д байрладаг цэргийг хорогдуулах асуудлыг Америкийн засаг захиргаа 2019 оны есдүгээр сараас хэлэлцэж байгаа юм. Энэ нь зургаадугаар сарын сүүлчээр Вашингтонд болох байсан G7-ийн уулзалтад Германы канцлер Ангела Меркель оролцохгүй гэж шийдвэрлэсэнтэй огт холбоогүй гэж холбогдох мэргэжилтэн “The Wall Street Journal” сонины сурвалжлагчид хэлжээ.





Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ