Элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны зургаадугаар сарын 5-ны өдөр АНУ-ын Элчин сайд М.Клеческийг ГХЯ-нд хүсэлтээр нь хүлээн авч уулзав.


Сайд нар Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдал, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож ярилцлаа. Элчин сайд Америкийн талаас цар тахалтай тэмцэхэд зориулж хувийн хамгаалалтын хэрэгсэл (PPE)-ийг манай улсад тусламжаар өгөх болсныг мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ