Таны гар утсыг хэн нэгэн чагнаж байгаа эсэхийг ингэж мэдээрэй

Таны утсыг чагнаж байгаа эсэхийг хэрхэн мэдэхийг мэргэжлийн хүн тайлбарлажээ. Түүний хэлснээр, гар утсанд гардаг зарим нэг өөрчлөлтийг анзаарах хэрэгтэйг хэвлэлд бичсэн байна.


TelecomDaily” компанийн мэргэжилтэн Денис Кусков энэ талаар "Прайм" агентлагийн сурвалжлагчтай өөрийн санаа бодлыг хуваалцжээ.


Утсыг чагнах хууль ёсны болон хууль ёсны бус гэсэн хоёр арга байдгийг Кусков онцлон тэмдэглэсэн байна. Шүүхийн зөвшөөрснөөр эрх мэдэл бүхий байгууллагууд явуулж байгаа бол энэ нь хууль ёсных болж таарна. Хэрвээ гэр бүлийн хоёр, бизнесийн өрсөлдөгчид болон бусад хүмүүс тагнаж, чагнаж байгаа бол энэ нь хууль бус үйлдэл.


Мэргэжилтний хэлснээр, таны утсыг чухам ямар зорилгоор чагнаж байгааг мэдэхэд заримдаа хэцүү ажээ. Үүнийг нарийн тогтоохын тулд тусгай багаж хэрэглэдэг байна. Ингэхдээ таны утсыг чагнаж байгаа эсэхийг зарим шинж тэмдэгээр мэдэж болно гэж Кусков хэлжээ.


Нэгдүгээрт, хэрвээ таны суулгаагүй нэмэлтүүд таны утсанд орж ирсэн бол болгоомжлох хэрэгтэй.


Хоёрдугаарт, таны утасны халалт болон зайны цэнэгийг анхаарах хэрэгтэй. Хэрвээ та утсаараа яриагүй байхад таны утас халах юмуу цэнэг нь багасаад байгаа бол асуудал зайнд биш, харин фонын идэвхитэй программд байгаа хэрэг. Өөрөөр хэлвэл таны утсыг чагнаж байж болох.


Гуравдугаарт, хэрвээ утас өөрөө аяндаа асч/унтарч байгаа бол энэ нь мөн сэжиг төрүүлэх учиртай. Мэдээ юмуу дуудлага ирэхэд л утас өөрөө “сэрдэг”.


Иймэрхүү "эвгүй" нэмэлтүүдийг саармагжуулдаг тусгай программ байдгийг миэргэжилтэн төгсгөлд нь дурджээ. Гэвч эдгээр нэмэлтийг өөрөө суулгах хэрэггүй. Хэрвээ таньд ийм туршлага байхгүй бол сервис-төвд очиж туслалцаа авахыг зөвлөж байна.




Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ