Жорж Флойдыг гадны нөлөөтэй амиа алдсан гэсэн дүгнэлт гарчээ

АНУ-ын иргэн Жорж Флойдын цогцост албан ёсоор задлан шинжилгээ хийсэн талаар мэдээлжээ. Тэрээр Миннеаполист саатуулагдах үедээ механик асфикси буюу амьсгал боогдсоноос нас барсан, энэ үхэл хүчирхийллийн шинж чанартай байсан гэсэн дүгнэлт гаргажээ. Өмнө нь Флойдын гэр бүлийнхний хүсэлтээр бие даасан шүүх шинжилгээний газраас мөн л ийм дүгнэлт гаргасан байна.


Албан ёсоор түүний үхлийн шалтгааныг тодорхойлохдоо “цагдаагийн алба хаагч хохирогчийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хүзүүн дээр нь даралт өгсний улмаас зүрх нь зогссон” гэжээ.  Түүнчлэн уг дүгнэлтэд Флойд нас барахаасаа өмнө хар тамхи хэрэглэдэг байснаас зүрхний өвчтэй болсон байсан гэдгийг дурдсан байна.

  


СЭТГЭГДЭЛ БИЧИХ