Нэр дэвшигчид гудамж, талбайд сурталчилгааны самбараа байршуулж эхлэв

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 2 буюу өнөөдөр 00:00 цагаас албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл, 121 бие даагч өрсөлдөж байна. 


Сонгуулийн сурталчилгаа нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсан өдрөөс буюу зургадугаар сарын 2-ноос сонгуулийн сурталчилгааг эхлүүлж, санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.


Сонгуульд нэр дэвшигчид гудамж, талбайд сурталчилгааны самбараа байршуулаад эхэлжээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар ашиглах талаар:

  • 42.1.Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар, дэлгэц ашиглаж болох ба зурагт самбар, дэлгэц нь нэг хэсэгт 10-аас илүүгүй байна.
  • 42.2.Зурагт самбар, дэлгэц нь хоёр хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй, хөдөлгөөнт хэлбэртэй байж болох бөгөөд хэлбэр, загварт хязгаарлалт тавихгүй.
  • 42.3.Зурагт самбар, дэлгэцийг зөвхөн нийтийн эзэмшлийн газар буюу гудамж, талбайд сурталчилгааны хугацаанд түр хугацаагаар, үнэ төлбөргүй байрлуулна.
  • 43.4.Бизнесийн зорилгоор байнга ашиглагддаг сурталчилгааны самбар, дэлгэц, түүний орон зайг сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй.
  • 42.5.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, нэр дэвшигчийн ухуулах байр байрлаж байгаагаас бусад байшин, барилга, байгууламжид сонгуулийн сурталчилгааны самбар, дэлгэц байрлуулахгүй.
  • 42.6.Нэг нам, эвслийн нэр дэвшигчид хамтран сурталчилгааны нэг самбар, дэлгэцтэй байж болох бөгөөд энэ тохиолдолд хариуцлагыг хамтран хүлээнэ.
  • 42.7.Зурагт самбар, дэлгэцэд тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг заавал дурдсан байна.
  • 42.8.Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гудамж, талбайд байрлуулсан сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэцийг гэмтээх, устгахыг хориглоно.
  • 42.9.Зурагт самбар, дэлгэцийг байрлуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно.






















СЭТГЭГДЭЛ БИЧИХ