Путин, Трамп нар утсаар ярьжээ
Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Америкийн төрийн тэргүүн Дональд Трамп нар утаар ярьжээ. Кремлийн хэвлэлийн албанаас ингэж мэдээлснийг РИА Новости агентлаг уламжилсан байна.
Америкийн талын санаачилгаар ийнхүү ярилцах үеэр ерөнхийлөгч нар коронавирусийн эсрэг тэмцэх талаар хоёр талын авч буй арга хэмжээний тухай ярьжээ. “Америкийн хиймэл амьсгалын аппаратыг Орост нийлүүлж буйд талархаж байгаагаа Путин илэрхийллээ” гэж мэдээнд өгүүлжээ.
Орос, АНУ-ын удирдлагчид нефтийн зах зээл болон ОПЕК+ хэлэлцээрийн тухай асуудал хэлэлцсэн байна. Энэ хэлэлцээр нь эрэлтийг сэргээж, түүхий эдийн үнийг тогтворжуулна гэсэн дүгнэлтийг тэд хийжээ.
Үүнээс гадна Трамп Орос, Австрали, Энэтхэг, Өмнөд Солонгосын удлирдагчдыг урьж оролцуулан, G7-гийн дээд хэмжээний уулзалт хийх тухайгаа Путинд мэдээлсэн байна. Сансрын “Grew Dragon” хөлөг амжилттай хөөргөсөнтэй нь холбогдуулан Трампад Путин баяр хүргэжээ. Түүнчлэн талууд сансарт хамтран ажиллах бодолтой байгаагаа ярилцсан байна.
Орост хиймэл амьсгалын 150 ширхэг LTV 2200 аппарат нийлүүлнэ гэдгээ АНУ тавдугаар сарын сүүлчээр мэдэгдсэн юм. Бүх аппаратыг үнэ төлбөргүй нийлүүлж байгаа бөгөөд үүний нийт өртөг нь 5.6 сая доллар ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ