Н.Энхбаяр: Энэ удаад МАНАН намайг нэр дэвшүүлсэнгүй

Сонгуулийн ерөнхий хорооноос 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй болсон нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж байна. Хуваарийн дагуу Та бидний эвсэл нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг авч буй бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаяр үнэмлэхээ авахаар орсон. 

Тус эвслийн зүгээс энэ удаагийн сонгуульд нийт 76 нэр дэвшигчийг бүртгүүлсэн бөгөөд хоёр хүнийг бүртгэлгүй хассаны нэг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр. Түүнд сонгуульд оролцох эрх олгоогүй нь хууль бус гэж үзэж буй тул тус эвслийн зүгээс шүүхэд хандаад байгаа аж.


МАХН-ын дарга Н.Энхбаяр "Сонгуулийн ерөнхий хорооны хууль бус шийдвэрийг шүүх хурал зургаадугаар сарын 4-ний өдөр болно. Энэ шүүх хурлаар бид сонгох, сонгогдох эрхээ нээлгэнэ. Та бидний эвсэл Монгол хүн, гэр бүлийг Монголын баялгийн нэг гэж үзэж байна.


Та бидний эвсэл бол ард түмэнтэй хамтран байгуулсан эвсэл. Бид ард түмэнтэйгээ итгэлцлийн, хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Бид ард түмний итгэлийг хүлээж ажиллана. Бид ард түмний итгэлийг алдвал хатуу хариуцлага тооц гэж байгаа юм. МАН, АН хэзээ ч ингэж байгаагүй. МАН, АН өөрсдөө бээлий өмсөхгүй, амны хаалт зүүхгүй байж бидний бээлий өмс, амны хаалтаа зүү гэж байна. Тэд өөрсдөө гадуур явж байж, биднийг гэртээ бай гэж байна. Бид тэдний дүрмээр тоглохгүй. Шинэ коронавирусаас хамгаалах нь Засгийн газрын хийх ёстой ажил. Хийх ёстой зүйлээ хийхгүй байж, түүнийгээ гавьяа мэт харагдуулахаа болих хэрэгтэй. МАНАН арилна, нар гарна. Ходоодоороо биш ухаанаараа сонголт хийгээрэй.


Энэ байгууллага 2012 онд намайг боловсролгүй гээд дэвшүүлээгүй, 2016 онд хүмүүжилгүй гээд дэвшүүлээгүй. Харин энэ удаад МАНАН намайг дэвшүүлсэнгүй" гэв. 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ