"Энэтхэгээс авчрах ламхай нарын тусгаарлалтад 230 сая төгрөг зарцуулна"
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Энэтхэгт гацсан ламхай нарын асуудлыг шийдвэрлэсэн.
Энэ талаар Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд С.Чинзориг "Энэтхэг улс дахь Брайбүн Гоман дацанд сурч буй 10-18 насны 357 хүүхдийн хүсэлт гаргасан 219-ийг богино хугацаанд эх оронд нь авчрах тусгай үүргийн онгоц илгээхээр боллоо. Тэдгээр хүүхдүүдийг авчрах болон ирсний дараа тусгаарлах болон нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар шийдвэрлэлээ. Тэдгээр хүүхдүүдийг 21 хоног тусгаарлах бөгөөд нэг хүүхдийн тусгаарлалтын зардал 1 сая 50 мянган төгрөг хэмээн тооцоолж байна. Энэтхэгээс авчрах ламхай нарын тусгаарлалтад нийт 230 сая төгрөг зарцуулах үүнийг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар боллоо" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ