Франц улс цар тахлаас өмнө 1,7 тэрбум амны хаалт устгажээ
Францад коронавирусын дэгдэлтийн өмнөхөн 1 тэрбум орчим эмнэлгийн амны хаалт устгасан байна.Мөн FFP2 шиг өндөр хүчин чадалтай 714 сая амны хаалтыг "жагсаалаас гаргасан"аж.Өөрөөр хэлбэл 1,7 сая гаруйг устгажээ.Үүний үр дүнд CОVID-19 тархаж эхлэхэд францчууд ердөө 117 сая амны хаалттай байв.Тус улсын эрх баригчид коронавирусыг тийм ч аюултай бишид тооцож байсан нь өдгөө нэгэнт талаар болов.Эцэст нь уг цар тахалд хамгийн их өртсөн Европын орнуудын нэг болоод буй Францад 186 мянга орчим халдвар бүртгэгдсэнээс бараг 29 мянган хүн нас бараад байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ