АНУ-д ази гаралтай хүмүүсийг гадуурхах нь олширчээ
Цар тахалтай холбогдуулан АНУ-д ази гаралтай хүмүүсийг ялгаварлан гадуурхах тохиолдол нэлээд олширсныг идэвхитнүүд мэдэгдэж байна. Ройтерс агентлаг ингэж мэдээлжээ.
Хятадад коронавирус анх гарсан явдал төдийгүй, түүнчилэн АНУ, Хятадын хоорондын, түүний дотор Гонконгийн статустай хорлбоотой олон зөрчил нь нөхцөл байдал муудахад нэрмээс болж байна.
“Хятадыг дайсан гэж үзэх болсноор хятадууд шиг харагддаг бүх хүн дайсан болж байна. Эдийн засаг уруудаж, хүмүүс амь насаа алдаж байна. Тэд уурсан хилэгнэж, тэдэнд аймшигтай болж, бусад нь ази гаралтай америкчуудаас өшөөгөө авахыг улам ихээр хүсч байна” гэж Сан-Францискогийн их сургуулийн профессор Рассел Жеун тайлбарлажээ.
Түүний хэлснээр, гуравдугаар сарын 19-нөөс хойш коронавирусийн цар тахалтай холбоотойгоор ялгаварлан гадуурхах тохиолдол 1800 гаруй удаа бүртгэгдсэн байна. Үүнээс 90 хувь нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах шинжтэй байжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ