Афганистанд 15 цэрэг амь үрэгджээ

Афганистаны үндэсний арми болон хилийн 15 цэрэг амь үрэгдэж, есөн хүн шархадлаа. Энэ тухай Патан мужийн дарга Эйд Мохаммад Ахмадзай мэдэгджээ. Дашрамд дурдахад зүүн Афганистаны Пактиа мужид террористууд хэдхэдэн удаа дайрсан бөгөөд нутгийнхны мэдээлснээр цэргүүд дээд цэгтээ хүрч чадсан байна. Харин Ахмадзай үүнийг үгүйсгэн, хэдэн халдагч амиа алдаж, шархадсан гэж тэмдэглэв.


Одоогоор халдлагын талаар "Талибан" хөдөлгөөнийхөн ямар нэг зүйл мэдэгдээгүй байна. Афганистан дахь засгийн газрын хүчин болон "Талибан" хөдөлгөөний дайчдын мөргөлдөөн энх тайвны үйл явцыг эхлүүлэх оролдлогыг үл харгалзан үргэлжилсээр байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр Катарт болсон ёслолын үеэр АНУ, "Талибан" хоёр 18-аас дээш жил үргэлжилсэн дайны энх тайвны анхны гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээнд 14 сарын дотор Афганистанаас гадаадын цэргүүдийг татан гаргах, хоригдлууд солилцох хэлэлцээрийн дараа гуравдугаар сард Афганистан хоорондын яриа хэлэлцээ эхлүүлэхийг заасан аж.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ