Тэмцэгчид АНУ-ын цагдаагийн газрыг шатаажээ
АНУ-д 46 настай залуугийн үхлээс үүдэж олныг хамарсан тэмцлийн хөдөлгөөн өрнөсөн нь эцэстээ эмх замбараагүй явдал, цагдаагийнхан болон жагсагчид хоорондын мөргөлдөөн болж хувирчээ.
Өчигдөр буюу баасан гарагийн шөнө тэмцэгчид Жорд Флойдын үхэлд буруутгагдаад буй цагдаагийн ажилтны ажиллаж байсан цагдаагийн газрыг бүсэлжээ. Ажилчид нь дээвэртээ гарч тэмцэгчдийг дуу чимээтэй гранат болон нулимс асгаруулагч хий ашиглан хөөхийг оролдсон байна. Дараа нь цагдаагийнхныг нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлжээ. Үүний дараа жагсагчид байгууламж руу нэвтрэн орж гал тавьж шатаасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ