АНУ-д Хятадын эсрэг хориг арга хэмжээ авах тухай хууль батлав
АНУ-ын конгресс Шинжаан-Уйгарын өөртөө засах орны мусульманчуудыг хавчин хяхаж буйд гэм буруутай Хятадын иргэдийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авах хуулийн төсөл батglжээ. Ройтерс агентлаг энэ тухай мэдээлсэн байна.
Төлөөлөгчдийн танхим энэ хуулийн төслийг санал нэгтэй баталсныг тэмдэглэжээ. Үүнээс өмнө тавдугаар сард хуулийн төслийг Сенат сайшаасан бөгөөд одоо түүнд ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурах л үлдээд байгаа юм. Гэм буруутай албан тушаалтнуудын эсрэг хатуу арга хэмжээ авч, виз олгохоос татгалзаж, АНУ дахь тэдний өмчийг битүүмжилнэ гэж хуулийн төслийн эх бичвэрт дурджээ.
АНУ-ын сенатчид Хонконгд шинэ хууль дүрмийн тогтолцоо бий болгож, хэрэгжүүлэх гэж байгаагийн хариуд хориг арга хэмжээ авах тухай хоёр намын хуулийн төсөл бэлэн болсныг тавдугаар сарын 21-нд мэдээлсэн юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ