Жо Байден: Трамп бол тэнэг, ёстой тэнэг хүн

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших магадлалтай дэд ерөнхийлөгч асан Жо Байден ерөнхийлөгч Дональд Трампыг "тэнэг мангар"-аар нь дууджээ. Түүний ингэж хэлснийг телевизийн CCN суваг иш татан дурдсан байна.


Өмнө нь Трамп амны хаалт, нүдний шил зүүсэн Байдены зургийг твиттерт тавьжээ. Америкийн төрийн тэргүүний оролцсон дурсгалыг хүндэтгэх өдрийн ёслолын арга хэмжээний үеэр уг зургийг авсан бөгөөд Трамп энд хувийн хамгаалалтын хэрэгсэл зүүгээгүй байна.


Телевизийн сувгийн сэтгүүлчийн үзэж байгаагаар, Америкийн удирдагч Байденыг “доош нь хийхээр” оролдож, амны хаалт зүүснийг нь сул доройн шинж хэмээн харуулах гэж боджээ. “Трамп тэнэг, ёстой тэнэг. Ерөнхийлөгч хүн тэнэг байдал, хуурамч зориг үзүүлэхгүй, харин удирдан чиглүүлэх ёстой. Түүний энэ байдал хүмүүсийн амь насанд халтай юм” гэж Ардчилсан намын зүтгэлтэн мэдэгдсэн байна.


"Жо Байденд сайн чанар байдаггүй" гэж өмнө нь Дональд Трамп мэдэгдсэн юм. "Хүмүүс Байденыг ухаалаг хүн хэмээн хэзээ ч үзэж байгаагүй" гэж бас хэлсэн байдаг. Байдены сул талын тухай асуултад америкийн удирдагч хариулахдаа, “Түүнд зөндөө олон сул тал бий” гэжээ.


АНУ-ын ерөннхийлөгчийн сонгууль ирэх 11 дүгээр сарын 3-нд болох юм. Бүгд найрамдах намаас Дональд Трампыг тодруулж, Ардчилсан намаас Жо Байденыг дэмжинэ хэмээн таамаглаж байгаа юм.



Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ