Трамп Хятадыг "сүрдүүлэв"
Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах хуулийн төслөөс болоод АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын эсрэг “хатуу” хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ. РИА Новости агентлаг ингэж мэдээлсэн байна.
Хятадын эсрэг АНУ-ын авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хоёр өдрийн дараа Трамп зарлахаа амлажээ. “Бид шууд ямар нэг арга хэмжээ авна. Та бүхэн үүнийг маш сонирхолтой хүлээн авна байх гэж бодож байна” гэж Трамп хэлжээ. Гэхдээ тэрээр үүнд хориг арга хэмжээ орох, эсэх тухай асуултад үгүй гэж хариулсан байна.
Хятадын эрх баригчид Хонконгийн аюулгүй байдлын тухай хууль хэлэлцэж байгааг тавдугаар сарын 22-нд мэдээлсэн бөгөөд тэд энэ хуулийг хэрэглэн бүс нутагт хяналтаа чангатгаж болох юм. Хуульд салан тусгаарлах үйл ажиллагаа явуулахыг хориглож, БНХАУ-ын төв засгийн газарт тогтмол тайлагнаж байхыг шаардаж байгаа аж.
1997 оныг хүртэл Хонконгийг удирдаж байсан Их Британи бүсийн өөртөө засах эрхийг хүндэтгэхийг Хятадад уриалж, харин АНУ хуулийн төслийг сүйрлийн шинжтэй шийдвэр хэмээн тодорхойлжээ.
Хонконг 1997 онд Хятадын бүрэлдэхүүнд буцаж орсон юм. Хятад, Хонконгийн хамтарсан тунхаглалд зааснаар, тус хотод 50 жилийн хугацаатай өргөн автономит эрх олгохоор амласан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ