Украины парламентийн гишүүний үхэл аллага уу? Амиа хорлолт уу?

Украины Дээд Радад "Итгэл" бүлгээс сонгогдсон Сергей Шахов "Хамтран зүтгэгч Валерий Давиденкогийн амиа хорлосонд огт итгэхгүй байна" гэж мэдэгдлээ. Өмнө нь Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд талийгаачийг Киев дэхь оффистоо нас барсан хэмээн мэдээлсэн юм.


Уг мэдээллийг Дотоод хэргийн яамны орлогч дарга Антон Геращенко баталсан бөгөөд цагдаа нар аллага,амиа хорлолт гээд бүх хувилбарыг шалгах гэнэ. Тэд энэ хэргийн дагуу хавтаст хэрэг нээж, эрүү үүсгээд байна. Сергей Шаховын үзэж буйгаар Валерий Давиденко амиа хорлох хүн биш аж. Түүний ярьснаар талийгаач маш хөгжилтэй, эхнэр хүүхдүүддээ их хайртай болохоор зүгээр л "өөрийгөө дуусгачихаж" чадахгүй гэжээ .Валерий Давиденкогийн үхлийн талаар сонсоод шоконд орсон Сергей Шахов салах ёс, оршуулга нь хаана, хэзээ болохыг мэдэхгүй гэнэ. Талийгаач Чернигов мужийн 208-р тойргоос Украины парламентэд сонгогдсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ