Япон улс 2021 онд олимпын наадам зохион байгуулахаар төлөвлөж байна

 Энэ талаар тус улсын Үндэсний олимпын хороо мэдэгдэв.Сануулахад "Токио-2020"зуны олимпын наадмыг энэ зун зохион байгуулах байсан ч коронавирусын улмаас хойшлогдоод байгаа билээ.ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах "2021 онд олимпын наадмыг зохион байгуулах боломжгүй бол цуцална"гэж мэдэгджээ.Харин Японы ҮОХ "Цуцлах талаар Бахаас юу ч сонсоогүй.Бид долоо хоног бүр зөвлөлдөх замаар ОУОХ-той нягт хамтран ажилладаг бөгөөд тэд төлөвлөгөөний дагуу наадмыг зохион байгуулах тодорхой амлалт харуулдаг"хэмээн мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ