Украины Дээд Радын гишүүн COVID-19-ийн халдвар авчээ

Украины УИХ буюу Дээд Радын гишүүн, Төсвийн хорооны дарга Юрий Аристов COVID-19-ийн халдвар авчээ.


45 настай тэрээр "Ард түмний зарц" бүлэглэлээс Дээд Радад сонгогдсон бөгөөд халдвар авсан тухай нь эл бүлэглэлийн дэд дарга Евгения Кравчук мэдэгджээ. Үүний улмаас Дээд Радын пүрэв, баасан гарагийн хуралдааныг цуцалсан аж.


Дээд Рад улс даяарх хорио цээрийг сулруулсны дараа буюу даваа гаргаас хуралдаж эхэлжээ. Евгения Кравчукын мэдэгдсэнээр, Дээд Радын 50-иас цөөнгүй гишүүн коронавирусын шинжилгээ өгсөн бөгөөд бүгд сөрөг байна. Дашрамд дурдахад Украинд халдварын 20148 тохиолдол илэрснээс 588 нь нас барж, 6585 нь эдгэржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ