Нэр дэвшигчид батламжаа зургаадугаар сарын 2-нд авна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургаадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл болон бие даагчид гээд нийт 647 нэр дэвшигч өрсөлдөхөө мэдэгдсэн. 


Тэгвэл өчигдөр /2020.05.21/ улс төрийн нам, эвслүүд Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчийнхээ нэрийг албан ёсоор хүргүүллээ. Ингэснээр Сонгуулийн ерөнхий хороо ирэх мягмар /2020.05.26/ гарагт хууль, тогтоомжид нийцсэн нэр дэвшигчдийг зарлах юм.


Улмаар ирэх зургаадугаар сарын 2-ны өдөр нэр дэвшигчдэд албан ёсоор батламжийг нь гардуулна. Улмаар батламжаа гардаж авсан нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны ажилдаа орох юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ