Коронавирусийн эсрэг вакцин хэзээ гарах вэ?

Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко “Коронавирусийн эсрэг вакцин эмийн зах зээлд хэзээ гарах вэ? 

COVID-19-ийн эсрэг үр дүнтэй эм бэлдмэл гаргах ажил хэр ахицтай байна вэ? Та улсын Думд үг хэлэхдээ "вакцин долоодугаар сарын сүүлчийн арав хоногт гарч болох юм" гэсэн. Энэ хугацаа маш тулгамдсан шинжтэй болж байна гэсэн  телевизийн “Россия-1 сувгийн сурвалжлагчийн асуултад хариулжээ. 


Тэрээр “Өнөөдөр хэд хэдэн байгууллага энэ чиглэлээр ажиллаж байгаа. Клиникийн өмнөх туршилт ч хийж байгаа. Одоогоор бүх ажил хуваарийн дагуу хийгдэж, ямар нэг тасалдал гараагүй. Долоодугаар сарын сүүлч гэхэд эхний үр дүн гарч, илүү өргөн хүрээнд хэрэглэх боломж гарах учиртай” гэжээ.


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ