Америк 15,5 сая доллараар Украинд туслав
Украин улсыг COVID-19-тэй тэмцэхэд зориулж Америк 15,5 сая долларын тусламж үзүүллээ."Энэ нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад Америкийн үзүүлж буй тусламж эрс нэмэгдэж буй явдал"гэж Төрийн департаментийн мягмар гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ.Үүнээс 13,1 сая гаруйг нь Киев орон нутгийн эрүүл мэндийг бэхжүүлэхээр авсан аж.Үлдсэн 2,4 саяыг нь эмзэг бүлгийнхнийг дэмжихэд зориулсан гэнэ.Түүнчлэн Америкээс Узбекистан 3,9 сая,Азербайжан 3,6 сая,Гүрж 2,7 сая,Армен 2,3 сая,Беларусь 1,7 сая,Туркмен 920 мянга,Киргизстан 900 мянга,Тажикстан 866 мянган "ногоон"-ы тус дэм авсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ