Мексик,Америк хоёр хилийн хоригоо сунгажээ

Хоёр улсын тахал судлалын байдлыг шалгасны дараа хоёр тал дээрх шийдэлд хүрчээ.Энэ талаар Мексикийн ГХЯ-ны твиттер хуудсанд "Мексик,Америк хоёр улсын нутаг дэвсгэр дээрх COVID-19-ийн тархалтыг шалгасны дараа хилийн хоригийг 30 хоногийн хугацаатайгаар сунгахаар тохиролцлоо"гэж бичсэн байна.Тэрчлэн гуравдугаар сарын 21-нд баталсан хязгаарлалтын журам өөрчлөгдсөнгүй.Өөрөөр хэлбэл энэхүү хориг нь хоол хүнс,түлш,эм,шаардлагатай бусад бараа нийлүүлэхэд хамаарахгүй.Ийнхүү хилийн хориг зургадугаар сарын 21-нийг хүртэл үргэлжлэх болов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ