Хятадад 108 сая гаруй хүн дахин хөл хорионд оржээ
Хятадад коронавирус дахин дэгдсэнээс болоод 108 сая гаруй хүн хөл хорионд оржээ. Энэ талаар Bloomberg агентлаг мэдээлсэн байна.
Агентлагийн уламжилснаар, эрх баригчид тус орны зүүн хойд нутагт хөл хорионы хатуу горим тогтоожээ. Зилинь мужид автобус болон төмөр замын харилцааг зогсоож, сургуулиудыг хааж, иргэдийг тусгаарлалтад оруулсан байна.
“Энэ хатуу хязгаарлалт нь улс оронд цар тахлын хамгийн хэцүү үе ард хоцорлоо гэж үзэж байсан нутгийн олон оршин суугчийг түгшээлээ” гэж мэдээнд дурджээ.
Тус агентлагийн мэдээлснээр, дээрх мужид COVID-19-ийн 34 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Хятадын эрх баригчид цар тахлын хоёр дахь давалгаа дэгдэж болзошгүй гэж эмээж буйг шинэ хязгаарлалт гэрчилж байна. Энэ нь Хятад болон бусад оронд ердийн амьдралд буцаж орох үйл явц ямар хэврэг болохыг харуулж байгаа юм. Учир нь халдвар дахин дэгдэхэд хатуу тусгаарлалтад буцаж ороход хүргэнэ” гэж өгүүлэлд тэмдэглэсэн байна.
Коронавирусийн шинэ тохиолдол гарсан Зилинь мужийн нэг хотын орон сууцны бүхэл бүтэн хорооллыг хаахаар шийдвэрлэжээ. Ингэхдээ гэр бүлийн нэг хүн л хоёр өдөрт нэг удаа хоёр цаг юм худалдан авахаар гарч болох гэнэ. Түүнчлэн бүс нутагт хүргэлтийн олон үйлчилгээг хааж, шинж тэмдэгээ нууж, өөрийгөө дур мэдэн эмчлэх боломжийг хүмүүст олгохгүйн тулд эмийн сангууд сүрьеэгийн эсрэг эм бэлдмэл худалдахаа больсон байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ