Мишустин: Бүс нутгуудад хөл хориог сулруулахад бэлэн байна

"ОХУ-д коронавирусийн өвчлөлийн өсөлтийг зогсоож чадлаа. Тиймээс 27 бүс нутагт хязгаарлалтыг зөөлрүүлэхэд бэлэн байна" гэж ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгдлээ. 


Тэрээр “Хамгийн болгоомжилсон дүгнэлтээс үзвэл байдал нааштай байна” гэж засгийн газрын дэргэдэх зохицуулах зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдаан дээр хэлжээ. Тусгаарлах горим цаг хугацаа хожиж, өвчлөл тэсрэлтийн байдалтай нэмэгдэх явдал гаргуулахгүй байх боломж олгосон юм гэж Мишустин тэмдэглэсэн байна.


"Гэхдээ байдал амаргүй хэвээр байгаа. Настай хүмүүсийн хувьд хязгаарлалтыг цуцлах боломж гармагц л үүнийг хийх болно. Тэдний амь нас, эрүүл мэндэд аюул учруулаагүй гэдэгт бид 100% итгэлтэй байх ёстой" гэж ерөнхий сайд мэдэгдсэн байна.



Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ