ОХУ-д халдварын 8926 шинэ тохиолдол бүртгэгджээ
ОХУ-д сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 8926 шинэ тохиолдол илэрч, нийт өвчтэй хүний тоо 290 мянгыг давсан байна. Нэг өдөрт бүртгэгдэж буй шинэ тохиолдлын тоогоор ОХУ гуравт жагсаж байна.
Дэлхий даяар өчигдөр COVID-19-ийн 88,576 шинэ тохиолдол илэрч, нийт халдвар авсан хүний тоо 4'887’842 мянга болжээ. Харин коронавирусээр нас барагсдын тоо хоногт 3440-өөр нэмэгдэж, 319'960 болсон байна. Нийт 1’855’135 хүн эдгэрчээ.
Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд:
- АНУ - 22'419 /Нийт 1’550’083/
- Бразил – 14’288 /Нийт 255'368/
- ОХУ – 8926 /Нийт 290'678/
- Энэтхэг – 4642 /Нийт 100'430/
- Их Британи - 2711 /Нийт 246'406/
- Перу - 2660 /Нийт 94'933/
Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:
- АНУ - 998 /Нийт 91'976/
- Бразил - 735 /Нийт 16’853/
- Их Британи - 160 /Нийт 34'796/
- Перу – 141 /Нийт 2789/
- Мексик - 132 /Нийт 5177/
- Энэтхэг -131 /Нийт 3156/
Хамгийн олон хүн эдгэрээд буй улсууд:
- АНУ - 355'677
- Испани - 196'958
- Герман – 154’600
- Итали – 127’326
- Турк - 111'577
- Бразил - 100'459
СЭТГЭГДЭЛ БИЧИХ