Уханьд анх халдвар авсан хүний тоог нууж байжээ
2019 оны 12 дугаар сард Ухань хотын эрх баригчид коронавирус дэгдсэн цар хэмжээний тухай тодорхой баримтыг нуун дарагдуулж байжээ. Хятадын засгийн газрын эрүүл мэндийн зөвлөх Жун Наньшань ТВ-ийн CNN сувагт ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна.
Тэрээр нэгдүгээр сарын дундуур Уханьд ирж, вирус хүнээс хүнд халдаж болохыг нотложээ. Энэ үед орон нутгийн эрх баригчид үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад, коронавирусийн байдлыг “хянаж болно” хэмээн тодорхойлж байсан аж.
“Тэр үед нутгийн эрх баригчид үнэнийг хэлэхийг хүсээгүй юм. Бүр эхэндээ тэд таг чиг байсан, харин би олон хүн халдвар авсан байж болохыг хэлсэн юм” гэж вирус судлаач мэдэгджээ.
Тэрбээр "Уханьд 41 хүн халдвар авсан гэх албан ёсны тоо 10 өдрийн турш өөрчлөгдөөгүй нь халдварын тархалтын тоог нууж байна хэмээн сэжиглэхэд хүрсэн. Ингээд коронавирусийн дэгдэлтийн тухай мэдээ хилийн чанадаас ирж эхэлсэну гэв. Наньшань Уханийн эрх баригчдад асуулт тавьсаар байсан бөгөөд дараа нь тэд бодит тоог “дуртай дургүй” танилцуулсан байна. Учир нь нэгдүгээр сарын 20-ны байдлаар Уханьд COVID-19-ийн нийт тохиолдол 198 болж, гурван хүн нас бараад байжээ.
Гэхдээ Хятад улс 2003 онд уушгины үрэвсэл дэгдэж байснаас сургамж авч, энэ тухай эрх баригчид нэлээд хэдэн сар мэдээллэж байгаагүй юм гэж тэр хэлсэн байна. Энэ удаа тэрээр эрх баригчдад цээрлэл хүлээлгэнэ гэж байж халдварын тухай баттай мэдээ өгөхийг бүх бүс нутгаас шаарджээ.
"Нэгдүгээр сарын 23-наас хойшхи бүх мэдээ үнэн байх болно” гэж Наньшань хэлжээ.
Өмнө нь Ассошиэйтед пресс агентлаг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны баримт бичгийн хэлснийг иш татахдаа, "Бээжингийн эрх баригчид өвчтөнүүдийг эмчлэх шаардлагатай эм бэлдмэл амжиж нөөцлөхийн тулд цар тахлын ноцтой байдлыг санаатайгаар нууж байсан" гэж бичсэн юм.
Хятадын эрх баригчид коронавирусийн тухай мэдээллийн зарим хэсгийг нууж байсныг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео дөрөвдүгээр сарын 30-нд ярьсан байдаг. Тэрээр Хятадын эрх баригчид мэдээлэл нуун дарагдуулж байсныхаа хариуцлагыг хүлээ гэж мэдэгдсэн юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ