Ц.Гарамжав: Эмэгтэйчүүддээ боломж олгох үүднээс сонгуульд өрсөлдөхгүй

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Гарамжав, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын хэд хэдэн гишүүн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй хэмээн мэдээллээд буй. 


Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Миний хувьд хийх бүтээх зүйл их байна. Манай парламентад эмэгтэйчүүд их цөөн учраас бусад эмэгтэйчүүддээ боломж олгоё гэж бодсон. Мөн өнгөрсөн хугацаанд ажлаа сайн хийлээ. Дараа, дараагийн залуустаа боломж олгохоор шийдсэн. УИХ-ын гишүүн боллоо гээд сонгууль бүрт өрсөлдөнө гэсэн үг биш. Парламентад салбар бүрийн шилдэг залуус ороосой гэж хүсч байна. Бүх салбарын дуу хоолой болж, тэнцвэртэй байдлыг хангаснаар салбар бүр тэгш хөгжих боломжтой. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, Ж.Энхбаяр миний бие гээд хэд хэдэн гишүүн нэрээ татсан” гэв. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ