МАН-ын Бага хурлын гишүүнээр П.Анужин, Б.Жаргалмаа нар сонгогджээ
Тусгаар тогтнолын ордонд хуралдаж буй МАН-ын Бага хурлын VI хуралдаан түр завсарлаад байна.
Өнөөдрийн хуралдаанаар зохион байгуулалт, нэр дэвшүүлэх, эрх шилжүүлэх гэсэн гурван асуудал хэлэлцэх болсныг хурал даргалагч Ө.Энхтүвшин мэдэгдсэн.
Хаалттай хуралдааны эхэнд Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлж, сонгожээ. Намын Хяналтын ерөнхий хорооноос төрийн албанд томилогдсон, нас барсан, намаас хасагдсан хүмүүсийг чөлөөлж байгааг танилцуулсан байна. Энэ дунд бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн Н.Номтойбаярыг Бага хурлын гишүүнээс чөлөөлж байгааг мөн мэдэгджээ. Үүний дараа шинээр Бага хурлын гишүүн болж байгаа хүмүүсийг танилцуулсан байна.
Бидэнд олдсон мэдээллээр МАН-ын Бага хурлын гишүүнээр "Ийгл" телевизийн хөтлөгч, сэтгүүлч Б.Жаргалмаа, “Монгал товчоон” нэвтрүүлгийн продюсер П.Анужин, МУИС-ийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор, профессор Ч.Ундрам, "Шри шри" йог бясалгалын төвийн багш Д.Гантөгс нарыг сонгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ