Э.Бат-Үүл: Ардчиллаа хамгаалахын тулд нэгдэх нь зөв гэж үзсэн

АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна.


Хотын дарга асан Э.Бат-Үүл уг хуралдаанд ирсэн бөгөөд түүний хувьд бие даан нэр дэвшихээр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байсан юм. 


Тэрбээр "АН, МАН-ын хүчний тэнцвэр алдагдах гээд байна. Тийм учраас АН-ын дарга С.Эрдэнэ болон намын залуучуудаас бие даан нэр дэвшихээ зарлаад байсан Н.Алтанхуяг, С.Баярцогт бидэнд АН-даа нэгдэж УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт тавьсныг хүлээн авсан. Ардчиллаа хамгаалахын тулд нэгдэж, нийлэх нь зөв гэж үзсэн" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ