АН сонгуульд нэр дэвшигчдээ өнөөдөр тодруулна

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр үдээс хойш  хуралдаж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахаар товложээ.  


УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн. Нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдөр /2020.05.16/-ийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ