"Дэлхийн эдийн засаг 2022 он хүртэл бүрэн сэргэж чадахгүй"

"Нөхцөл байдал таатай болсон ч дэлхийн эдийн засаг 2022 он хүртэлх хугацаанд бүрэн сэргэж чадахгүй". Олон улсын валютын сангийн (ОУВС) тэргүүн Кристалина Георгиева “Politico” сонинд өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгдсэн байна.


Хэрвээ компаниуд болон тэдгээрийн ажилтнууд хямралын нөхцөлд тэсч үлдсэн нөхцөлд л эдийн засаг эрүүлжих магадлалтай гэж тэрээр онцлон тэмдэглэжээ. Коронавирусийн халдвар авсан хүмүүстэй ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд болон анагаахын салбарт аль болох ахиу мөнгө гаргахыг улс орнуудын эрх баригчдад уриалсан байна.


Цар тахал намжсаны дараа тоон эдийн засаг, интернэт-бизнес, электрон хэлбэрээр төрийн үйлчилгээ үзүүлэх тогтолцоо болон онлайн сургалт л үлдэнэ гэж сангийн тэргүүн үзэж байна. ”Бүх хүнд тоон эдийн засгийн хүртээмжийг хангаж, экологид ээлтэй эдийн засгийн өсөлтэд хөрөнгө оруулах боломжийг ашиглах нь маш чухал” гэж Георгиева мэдэгджээ.


ОУВС болон дэлхийн томоохон эдийн засгийн G20 бүлэг ядуу орнуудын өрийг төлөх хугацааг хойшлуулна гэдгийг өмнө нь мэдээлж байсан билээ. Тухайлбал, ОУВС нэг тэрбум гаруй ам.долларын, харин зээлдүүлэгч улсууд 20 тэрбум гаруй ам.дорлларын төлбөрийг хойшлуулахаар төлөвлөжээ.



Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ