МАН нэр дэвшигчдээ маргааш зарлана

МАН-ын Бага хурлын VI хуралдааныг нээж тус намын дарга У.Хүрэлсүх үг хэллээ. Тус хурлыг УИХ, Засгийн газрын гишүүн Ө.Энхтүвшин, дэд даргаар Д.Болормаа нар удирдан явуулна.


Энэ удаагийн хурлаар зохион байгуулалт, нэр дэвшүүлэх, эрх шилжүүлэх гэсэн гурван асуудал хэлэлцэх болсныг Бага хурлын VI хуралдаан даргалагч Ө.Энхтүвшин танилцууллаа.


МАН нэр дэвшигчдээ тодруулахаар хаалттай хуралдаж эхэллээ. Нэр дэвшигчдийг маргааш буюу 17-ны ням гарагийн 11:00 цагт албан ёсоор зарлах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ