Өнөөдөр УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тодорно
Нам, эвслүүд 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.
Эрх баригч МАН-ын Бага хурал 10:00 цагт товлогдсон бол Ардчилсан нам Үндсэн бодлогын хорооны хуралдаанаа 12:00 цагт эхлүүлэхээр товложээ. Энэ удаагийн нэр дэвшигчид тодруулах хурал нь цахимаар болж байгаагаараа өмнөх хурлуудаас онцлогтой.
Өөрөөр хэлбэл, МАН-ын Бага хурлын 360 гишүүн Тусгаар тогтнолын ордноос гадна 5-6 газарт хуваагдан цахим хуралд оролцох бол АН-ын ҮБХ-ны 419 гишүүн байгаа газраасаа онлайн хуралд оролцож, нэр дэвшигчдээ сонгох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ