Д.Лүндээжанцан: Миний хувьд энэ дөрвөн жил цаг наргүй ажилласан

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр "Энэ хаврын отгон чуулган 40 гаруй хоног хуралдлаа. Энэ ажлын ар талд гал тогоо гэсэн ажлын хэсэг байдаг. Чуулган завсарласнаас хойш тасралтгүй ажилласан. Нийт ажлын хэсэг, УИХ-ын Тамгын газрынхандаа талархсанаа хэлье.

 

Миний хувьд энэ дөрвөн жил цаг наргүй ажиллалаа. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь энэ парламентын чухал хууль байлаа. Ард түмний хүсэн хүлээсэн олон асуулт үүгээр хариу өглөө. Монголын нийгмийг эрс хурдацтай хөгжүүлэхэд, айл бүрийн аж амьдрал дээшлэхэд энэ хууль хувь нэмрээ оруулна.


Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эдийн засгийн багц арга хэмжээний талаар хаврын чуулганаар хууль баталсан. Эрх зүйн орчинг энэ хаврын чуулганаар бүрдүүлж чадсан гэж бодож байна" гэв.  


СЭТГЭГДЭЛ БИЧИХ