Монгол Төрийн манлай түшээгээр долоон гишүүнийг тодруулав
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хаврын чуулганыг түр завсарлуулж, үг хэлэх үеэрээ Монгол Төрийн манлай түшээгээр долоон гишүүнийг нэрлэлээ. Тодруулбал,
Монголын төрийн ой санамж, шударга ёсны төлөө зүтгэж, Үндсэн хуулийн эхийг барилцсан: Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарыг,
Төрийн хатан эрдэнээр: Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг,
Хууль санаачлан батлуулсан тоо, ажлын хэсэгт оролцсон эрэмбийг харгалзан Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нарыг Монгол төрийн манлай түшээдээр,
УИХ олонх, цөөнхийн тэнцвэрийг хангаж ажилласан гишүүнээр Я.Санжмятавыг
Шилдэг залуу түшээгээр Т.Аюурсайханыг тус тус тодруулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ