Коронавирус хүүхдэд аюултай хамшинж "үүсгэдэг"

SARS-CoV-2 вирус зарим хүүхдэд ховор бөгөөд осолтой хамшинж бий болгодог байна. 


Кавасакигийн хамшинж буюу үүнтэй маш төстэй байдлыг хэлж байгаа аж. Энэ өвчин нь зүрхний шигдээс, менингит болон бусад осолтой хүндрэл үүсгэх уршигтай гэнэ. Кавасакигийн хам шинжийн шалтгаан нь үнэндээ тодорхой бус байгаа аж. Гэхдээ ийм тохиолдлууд нь "COVID-19"-өөр өвчилсөн хүүхдүүдэд ажиглагдаж байгаа ажээ.  Европын таван болон АНУ-ын 14 муж улсад COVID-19-өөр өвчилсөн зарим хүүхдэд ийм шинж тэмдэг бүртгэгджээ.



“Миррор” сонин Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны мэдээллийг иш татахдаа, дараах шинж тэмдэгүүд Кавасаки хамшинжийн онцлог болж байгааг тодруулсан байна. Үүнд:


1.Тав болон түүнээс олон өдөр халуурах;

2. Туурах;

3. Хүзүүний тунгалгын зангилаа томрох;

4. Гар юмуу хөлний хуруу улайх;

5.Нүд улайх;

6. Уруул хуурайшиж, хагарах;

7.Суулгах зэрэг шинж тэмдгүүд илрэх гэнэ.


Хүүхдэд эдгээр шинж тэмдэг байвал, эмчид нэн даруй хандах хэрэгтэй. Эмчилгээг эрт эхлэх тусмаа илүү үр дүнтэй.

Дашрамд дурьдахад коронавирус дотор эрхтэнүүдийг мөн гэмтээдгийг өмнө нь мэдээлж байсан билээ.


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ