АНУ-д мах "баячуудын" хоол болжээ
"Америкийн жирийн дэлгүүрүүдэд махны худалдаа буурч байна" гэж Блумберг агентлаг мэдээлжээ.
Гэхдээ супермаркетуудын байдал эсрэгээрээ байгаа бөгөөд энд голдуу их орлоготой хүмүүс худалдан авалт хийдэг байна.
Хэрэглэгчид ажилгүй болж, орлого нь буурсан нь тэдний сонголтод нөлөөлж байгаа ажээ. Харин махны үнэ дөрөвдүгээр сараас эхлэн өсч байгаа аж.
Цар тахал АНУ-д нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлыг ил гаргаж, энэ нь бага орлоготой хүмүүсийг хамгийн их хөндөж байгааг Блумберг агентлаг дурджээ. Махны аж үйлдвэрийн олон зуун ажилчид "COVID-19"-өөр өвчилснийг АНУ-ын өвчлөлд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлж байна.
Агентлагийн бичсэнээр, энэ салбарын ажилтнууд бие биеэсээ зай барих нь хэцүү тул халдвар тархах гол хүчин зүйл болжээ. АНУ-ын мах үйлдвэрлэгч тэргүүлэх компаниуд "COVID-19"-өөс болоод махны хомсдол үүсч болохыг сануулж байсан бөгөөд зарим том үйлдвэр хаагдсан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ