Шинэ Зуунмод, Майдар хотыг байгуулах тогтоолын төслийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төсөлд Аэросити, Майдар хотыг шинээр байгуулах талаар тусгасан бөгөөд үүнтэй холбоотой арга хэмжээг хуульд нийцүүлэн явуулахыг Засгийн газарт даалгажээ.
Шинэ хот байгуулснаар Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн буурч, хүн амын хэт төвлөрөл саарна гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Мөн хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар сайжирна гэж үзжээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, тогтоолын төслийг батлуулахыг дэмжихийн зэрэгцээ “Аэросити” гэсэн нэршлийг “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөх саналыг дэмжсэн байна. Улмаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ