Коронавирусийн хамгийн түгээмэл шинж тэмдгийг зарлав
Коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийн зарим нь үнэр мэдрэхээ больдогийг Америкийн эрдэмтэд тайлбарлажээ. Судалгааны дүн “ACS Chemical Neuroscience” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Халуураагүй, ханиалгаагүй үед үнэр мэдрэхээ болих нь коронавирусийн халдвар авсаны хамгийн түгээмэл шинж тэмдэг мөн гэжээ. Вирусийн бөөмсүүд биед нэвтрэхдээ ашигладаг уургийг хамрын хөндийн эсүүд ялгаруулдагыг мэргэжилтнүүд илрүүлсэн байна. Мөн ACE2 рецептор болон TMPRSS2 протеаз зэрэг их хэмжээний уураг илүү ахимаг настай хүмүүст бий болдогийг хулгана дээр хийсэн туршилтын үр дүн харуулсан байна. Энэ шалтгаанаар залуусыг бодвол настай хүмүүст COVID-19 өвчин илүү хүндээр тусдаг байна.
Хамрын хөндийн үнэрлэх хальсны эс COVID-19-ийн халдвар авахад нэрмээс болдог тухай мэдээлэл одоогоор байхгүй байгааг судалгааны материалд дурджээ. Ийм мэдээлэлтэй болох нь оношлогоог сайжруулж, коронавирусийн вакцин гаргаж авах ажлыг түргэсгэхэд туслана гэдгийг эмч нар хэлсэн аж.
COVID-19-ийн зарим шинж тэмдэг хязгаарлагдмал тооны өвчтөнд илэрч болохыг олон улсын эрдэмтдийн баг дөрөвдүгээр сарын сүүлчээр илрүүлсэн юм. Үүнд булчин өвдөх, үнэр мэдрэхээ болих шинж тэмдэг нь удамшлаар дамжсан байж болох бөгөөд генетикийн үндэстэй коронавирусийн зарим тодорхой бус шинж тэмдэгт хамруулжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ