Эзэндээ асар их мөнгө авчирсан эд өлгийн зүйлс
Манай дэлхий гайхалтай агаад урьдчилан таахын аргагүй эд зүйлс, нөхцөл байдлаар дүүрэн билээ. Дэлхийн өнцөг булан бүрт хамгийн санаандгүй газраас олддог хачирхалтай гэмээр олдворыг бид танилцуулж байна.
5,5 кг жинтэй цул алт
Нэгэн эр Австралийн Балларат хотоос холгүй орших наран шарлагын газраар металл хайгч барин явахдаа, 60-аас илүүгүй сантиметрийн гүнд байх ер бусын зүйлийг илрүүлжээ. Тэрээр эхэндээ олдворыг машины л нэг эд анги биз гэж бодож байсан ч ахиулан ухаад үзвэл алт болохыг нь мэджээ.
Нэрээ хэлэхийг хүсээгүй тэрхүү азтай эр олсон алтаа үнэлгээнд аваачин үзүүлэхэд жин нь 5,5 кг байсан гэнэ. Энэ нь уг газраас олдсон хамгийн том шижир алтны нэг ажээ. Алтны үнэ 300 мянга гаруй ам.доллар болсноор мэргэжлийн металл хайгч худалдан авахад гаргасан мөнгийг нөхөж, дээр нь түүнийг хамгийн баян хүний нэг болгосон байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ