АНУ: Ким Жон Ун-ы зургуудад итгэж чадахгүй

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Роберт О’Брайен "Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны биеийн байдал ямар байна" хэмээн санаа тавин үзэж байгаагаа хэлжээ. Энэ талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.


БНАСАУ-ын удирдагчийн эрүүл саруул байгааг харуулсан гэрэл зургуудад Америкийн засаг захиргаа итгэж "Түүний бүх зүйл сайн байгаа гэж бодож байна" гэж ерөнхийлөгчийн туслах хэлжээ. “Тэр олны өмнө гарч ирээд бордоо үйлдвэрлэдэг заводын нээлтийн ёслол дээр тууз хайчилж байгаа харагдсан. Гэхдээ түүний тэр зургуудыг үнэхээр жинхэнэ хэмээн хэлж чадахгүй ” гэж О’Брайен мэдэгдсэн байна. Энэ нь тавдугаар сарын 2-нд Сунчоны бордооны үйлдвэрийг нээх ёслолын үеэр авсан гэрэл зургуудыг хэлж байгаа аж. Зурагт Ким Чен Ун  их л хөгжилтэй, эрүүл саруул, инээмсэглэсэн төрхтэй харагдаж байсан юм. 


Тэрээр өмнө нь хэсэг хугацаанд олны нүдэнд үзэгдээгүй бөгөөд бие нь тун тааруу байгаа. Тэр ч бүү хэл нас барсан гэх цуу яриа тарж байсан юм. 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ